📅

Тариаланчдад 40 сая төгрөгийн зээл олгоно

🕔 2020/04/30 14:35

Говь-Алтай аймгийн тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад 40 сая төгрөгийн зээл олгоно. Уг зээлийг үрийн төмс үржүүлгийн чиглэлээр нэг иргэнд 15.0 сая төгрөг, газар тариалангийн тоног төхөөрөмж худалдан авах чиглэлээр 5.0 хүртэл сая төгрөгийн зээлийг олгоно хэмээн тус аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Харин зээлийн хугацаа 3-4 жил байх бөгөөд зээлийн хүү үрийн төмс үржүүлэг жилийн 6 хувь, газар тариалангийн техник тоног төхөөрөмж жилийн 3,6 хувийн хүүтэй байх ажээ. Иймд сонирхсон тариаланчдын төслийг хүнс, хөдөө аж ахуйн газарт тавдугаар сарын наймны өдөр хүртэл хүлээн авах юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол