ХААН Банкны “Digi Go” дижитал салбар нийслэлд 4 байршилд үүдээ нээлээ

Энэхүү салбарууд нь теллергүй бөгөөд банкны уламжлалт салбараас авч болох ихэнх үйлчилгээг Киоск машин, АТМ, таблет зэрэг тэнд байх тоног төхөөрөмжүүдийн тусламжтай өөрөө өөртөө үйлчлэн авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм. Мөн ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчид “Digi Go” дижитал салбараас цахим үйлчилгээ авахаас гадна орчин үеийн тоног хэрэгсэл бүхий ая тухтай уулзалтын өрөөнд бизнес уулзалтуудаа үнэ төлбөргүй хийх боломжтой.
Түүнчлэн нийслэл даяар байрлах GS25 сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарт ХААН Банк “Digi corner” дижитал цэгүүд шинээр байгуулж, Киоск, АТМ суурилуулан банкны үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулаад байна. Ингэснээр харилцагч банк хайж цаг хугацаа алдахгүй, оочер дараалал хүлээх шаардлагагүй өөрт хэрэгцээт үйлчилгээг дэргэдээсээ, амар хялбар авах боломжтой болсон билээ.
Харилцагч та ХААН Банкны “Digi Go” гэсэн бичигтэй гэрэлт самбар байрласан GS25-ийн салбаруудаар үйлчлүүлэнгээ өөрт хэрэгтэй банкны үйлчилгээг аваарай.
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН БанкСанал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

























































































































