ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖИД ТАКАНОИВА “ТААЛАГДААГҮЙ” ГЭВ ҮҮ?
Харүмафүжи Д.Бямбадорж аварга нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохисон мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн сарын 26-нд Тотторид тойргийн барилдаан хийх үеэр монгол бөхчүүд архи ууж, улмаар Харүмафүжи Д.Бямбадоржид Таканоивагийн үйлдэл, зан байдал таалагдаагүй учир цохижээ. Энэ хэргийг аварга Д. Бямбадорж хүлээн зөвшөөрснөө илэрхийлж уучлал хүссэн байна. Улмаар ёкозүна кюүшюү башёг орхих хүсэлтээ бичгээр илэрхийлсэн болохыг Японы спортын мэдээллийн Sponichi мэдээллээ. Харин Таканоива А.Баасандоржийн хувьд гавлын цасны цууралттай гэж оношлогдсон бөгөөд энэ сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай албан ёсоор мэдэгдсэн байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад