Харүмафүжи аваргыг гүтгэж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хуурамчаар үйлдүүлжээ
Мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга, Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, хүнд гэмтээсэн гэх хэрэг дэгдээд байгаа билээ. Энэ хэрэгт Харүмафүжи аваргыг буруутгаж байсан. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээгээр А.Баасандорж болон түүний дэвжээний багш Таканохана Ояката нарыг буруутай болохыг тогтоосон байна.
Манай хоёр бөх муудалцсан нь үнэн боловч нэгнийхээ толгой руу шилээр цохиогүй аж. Харин хоёр сүмочийн маргааныг Таканохана Ояката ашиглаж, шуугиан дэгдээжээ. Ингэх болсны гол зорилго нь сүмогийн холбооны ерөнхийлөгч болох бөгөөд Харүмафүжи аваргыг энэ сонирхолдоо ашиглаж байна хэмээн тус холбооныхон хардаад байгаа аж.
Хамгийн ноцтой нь А.Баасандоржийн гавлын яс цуурч, хүнд бэртэл авсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтийг Таканохана Ояката хуурамчаар үйлдүүлсэн болох нь ч илэрчээ. Тиймээс шүүх эмнэлгийн дүгнэлт эмчийг хүртэл хэрэгт татан, байцааж байгаа гэнэ. Хоёр бөх муудалцсан асуудлыг санаатайгаар зохион байгуулсан байж ч магадгүй хэмээн Японы сонинууд мэдээлж эхлээд байгаа аж.