АСЕМ-ыг зохион байгуулагчид 14,8 тэрбум төгрөгийн зөрчилд унав уу
Ази, Еропын орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ыг өнгөрсөн оны долдугаар сард манай улс зохион байгуулсан. Уг уулзалт манай улсад анх удаа болж байгаа, 50 гаруй орны төрийн тэргүүн оролцоно гэдэг утгаараа өндөр ач холбогдол өгсөн. Энэ хэрээр улс, нийслэлийн төсвөөр олон тапын бүтээн байгуулалт хийж, гаднаас зэал тусламж ч авсан байдаг. Ингэхдээ зочдыг байрлуулах 53 байшингаас бүрдэх "АСЕМ Вилпа” хотхоныг тусгайлан барьж, томоохон зочид буудлуудыг ч өндөр зэрэглэлээр тохижуулсан юм. Нисэхээс эхлээд хотын төв хүртэлх 13 гудамж, төрийн тэргүүнүүд зорчих гол таван замыг засч, тохижуулсан байдаг. Мөн зочдыг хүлээж авах автомашинуудыг гаалийн татваргүй хилээр оруулж ирж, тэдэнд үйлчлэх 43 автобусыг ч Солонгос Улсаас зээлээр авч байв. Ийнхүү улс даяараа өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан АСЕМ дууссаны дараа уулзалтад ашигласан техник, тоног төхөөрөмж, байр сууц, автобус, машинуудыг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Тухайлбал, Солонгос Улсын "Экзим” банкнаас 5.5 сая амдолларын зээлээр авсан 43 автобусыг ч одоогоор ашиглахгүй байгаа. Уг нь дээд хэмжээний уулзалтын дараа автобусуудыг улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн шинэчлалтэд зориулна гэж байсан ч жил гаруйн хугацаанд огт ашигласангүй. Мөн "АСЕМ Вилла" өндөр зэрэглэлийн хаусуудыг хүмүүс бүгдийг нь худалдаж авсан гэх мэдэалэл байгаа ч мөнгө нь хаашаа орсон нь ч одоогоор тодорхойгүй байгаа.
АСЕМ-тай холбоотой ийм тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед Үндэсний аудитын газраас АСЕМ-ын зохион байгуулагчдын санхүүгийн тайланд шалгалт хийж, нэлээд зөрчил илэрсэн талаар дуулгав. Тиймээс ажлын хэсэг байгуулж, АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд эрсдэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр мэдээллээ. Энэ талаар Үндэсний аудитын газрын санхүүгийн газрын захирал, тэргүүлэх зэрэггэй аудитор Ц.Наранчимэг "АСЕМ-д 23.6 тэрбум төгрегийг зарцуулахаар төсөв батлагдсан. Үүнээс 20.8 тэрбум төгрөгийг зарцуулсан. Санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс АСЕМ-тай холбоотой асуудапд зайлшгүй аудит хийх шаардлагатай, эрсдэлтэй асуудал байна гэж үзсэн. Аудитад АСЕМ-тай холбоотой бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж төсөв хөрөнгийг захиран зарцуулсан байдалд шалгалт хийнэ. АСЕМ-д зориулж улсын төсөв, нийслэлийн төсөв, гадаадын хандив, тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө болон бусад эх үүсвэрээс хөрөнгө бүрдүүлж, зарцуулсан. Мөн бид энэ асуудлаар зарим байгууллагуудад газар дээр нь очиж шалгалт хийнэ. Эрсдэлийн аудитын дүн гуравдугаар сарын 20-нд эцсийн байдпаар гарна" гэлээ.
Үндэсний аудитын газрын мэдээлснээр Гадаад харилцааны сайдын өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар АСЕМ-тай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Ази, Европын дээд түвшний Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны шийдвэр гараагүй байхад тавилга хэрэгслийг аж ахуйн нэгжүүдэд өгчээ. Тодруулбал, Хятад Улсын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдал зочид буудпын тавилга, цагаан хэрэгслийг 13 аж ахуйн нэгж, 21 иргэнд балэн мөнгөөр болон зээлээр худалдсан байна. Мөн 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмжийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээрээс 785 ширхэг тавилгыг 103 сая төгрөгөөр худалдсанаас 97.3 сая төгрөгийг аваагүй аж.
Үүнээс гадна Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь өнгөрсөн оны долдугаар сарын 19-нд "Нью Төрравокс” компанитай Хятадын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай "Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ” -г байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг үнэ төлбөргүй хийх бөгөөд гэрээний хугацаа дуусахад тоног төхөөрөмжийг үнэгүй авахаар тусгажээ.
Гадаад хэргийн сайд, ажилтнуудын АСЕМ-ын үйл ажиллагааг эохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтод 70.4 сая төгрөгийг, 117.9 сая төгрөгийг тус яамны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан бичгээр тус яаманд ирүүлсэн чиглэлийн дагуу АСЕМ-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12 тэрбум 429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй "шууд” худалдан авах гэрээ байгуулан ажиллажээ. Тухайн үед Гадаад хэргойн сайдаар Л.Пүрэвсүрэн ажиллаж байсан бөгөөд тэрбээр АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөлд багтсан юм. Үндэсний зөапөдц түүнээс гадна Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Засгойн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, нийслэлийн Засагдарга асан Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс орсон юм.
Ямартай ч АСЕМ-ын гүйцэтгэлд улсын байгууллагаас шалгалт хийж, зөрчил нь илрээд эхэллээ. АСЕМ-д зориулж 20.8 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулсан бөгөөд 14.8 тэрбум төгрөгийн зөрчил гарсан нь цаашид нэлээд асуудал дагуулах биз ээ.
Б.ЦЭНД-АЮУШ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/