📅

NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно

🕔 2017/12/27 13:48
 
Оны хамгийн нэр хүндтэй наадам болох NEXT STOP энэ сараас эхлэн олны анхаарлын төвд байна. Улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарыг нуруун дээрээ үүрч яваа хүмүүс энэхүү наадмаас төрөн гарсан гэж бодохоор наадмын чанар чансаа, үнэлэгдэх үнэлэмж ямар хэмжээнд очсныг илтгэж байна.
NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно
25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадам энэ сарын 30-ны өдөр Шангри Ла зочид буудлын ёслол хүндэтгэлийн их танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулах гэж байна. Уг наадмаас шалгарсан оны залуус өдгөө төр, нийгэм, эдийн засаг, бизнесийн өнөөгийн өнгийг тодорхойлогч байдаг.Энэхүү наадамд төрийн гурван өндөрлөгөөс авахуулаад гадаад, дотоотод хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн салбарын томчууд, он оны шилдэг залуучууд уригдан оролцдогоороо онцлог билээ. Монгол Улсын цаашдын ирээдүйг тодорхойлох "Бүтээгч улс төрч”, "Бүтээгч бизнесмэн” "Оны залуу” хэн болох бэ?

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол