📅

Хэт дулаарал үргэлжилсээр байна

🕔 2018/01/19 12:19

Хэт дулаарал үргэлжилсээр байна

 

Цаг агаар хэт дулаарах үзэгдэл өнгөрсөн жил үргэлжилсэн болохыг Америкийн Одон орон судлалын үндэсний хүрээлэн буюу NASA-гаас гаргасан дүгнэлт батлав. Эрдэмтдийн тогтоосноор өнгөрсөн онд агаарын дундаж хэм дээд шатлалд хүрээгүй ч 2017 онд ажиглалтын түүхэнд хамгийн дулаахан байсан хоёр дахь жил болжээ. Одоогоор дээд амжилтын эзэн бол 2016 он юм. 

 

1880 оноос хойш хийгдэж байгаа ажиглалтын явцад хамгийн халуун 17 жил 2001 оноос хойш тохиосон байна. XIX зууны сүүлчтэй харьцуулах юм бол агаарын дундаж хэм хүлэмжийн хий агаар мандалд ихээр цацагдаж байгаа учраас +1 хэмээр нэмэгджээ. 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол