Г.Занданшатар: Монгол Улс нефтийн хувьд хараат бус болно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр барихаар шийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:
-Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эхлүүлнэ. Нефть боловсруулах үйлдвэр байгуулагдснаар Монгол Улс нефтийн хувьд хараат бус болно. Өнөөдөр дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалж, валютын ханшийн үнийн өөрчлөлтөөс шалтгаалж хэрэглэгчдийн нуруун дээр дарамт үүсэхгүй болно. Монгол Улс газрын тостой болно. Ингэснээр 1.2 тэрбум ам.долларын шатахууныг импортоор авдгийг зогсооно. 1.2 тэрбум ам.долларын дотоодын үйлдвэрлэл бий болж, үндэсний үйлдвэрлэл дотооддоо шингэнэ. Нефтийн үйлдвэрийг дагаад химийн үйлдвэрүүд хөгждөг, ажлын байр бий болдог. Нефтийн үйлдвэртэй болсноор Монгол улсын эдийн засагт хувьсал гаруйц үр өгөөжтэй юм.
Энэ хүрээнд Сайншандаас нефть боловсруулах үйлдвэр хүртэл автозам, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам баригдана. Үүнийг төрийн компаниуд барьж байгуулна гэлээ.