📅

Шатахуун импортлогчдын таалалд нийцүүлж онцгой албан татварыг тэглэв

🕔 2018/01/25 11:27

Монголд төрийн эрх мэдэл гэж алга болсон байна. Шатахуун импортлогч монополь тодорхойлолттой хэдхэн компани үнэ нэмэх нэрээр төрийг шахаж, хавчдаг. Эцэстээ төр базалтнаас зөөлөн аргаар гарахын тулд импортлогчдын талд шийдвэр гаргадаг болжээ. Шатахуун импортлогч Петровис, Магнай трейд, Сод Монгол, Тэс петролеум, Жаст Ойл, Шунхлай зэрэг компаниуд хэлэлцэж сууж байгаад үнэ нэмж, дуртай үедээ төрийн шахдаг. 260 тэрбум төгрөгийн татаас өгөхгүй бол шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэх, эсхүл он гараад нэмэгдсэн онцгой албан татварын хувь хэмжээг бууруулахыг тэд шахсан.

Санаснаа гүйцээхийн төлөө шатахууны зохиомол хомсдол үүсгэж, хязгаарлалт хийж эхэлсэн. Үнэ нэмэгдсэн АИ-95, 98, Евро-5 стандартын шатахууны шахах болсон. Ингээд иргэдийн бухимдлыг төрүүлж, бүх асуудлыг ТӨР руу шидсэн. Энэ бол шатахуун импортлогчдын хэзээний гаргасан төлөвлөгөө байсан гэж хэлж болно. Харин төр ард иргэдээсээ оноогоо хасуулахгүйн тулд импортлогч компаниудын ТААЛАЛД шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын хуралдаанаар АИ-92, А-80 авто бензиний онцгой албан татварыг тэглэлээ.

Хөл дүүжлэх унаандаа шатахуунаа хийж чадахгүй энэ үед хүний зовлонгоор ашиг хийж шатахууны үнийг нэмэх гэж хомсдол үүсгэсэн шатахуун импортлогчдын хөлд ард иргэд үрэгдэж байна. Онцгой албан татвар өмнө нь байсан. Онцгой учраас л онцгой бүтээгдэхүүн оруулж ирдэг ААН-үүдээс энэ татварын авах гэж байсан. Гэтэл чаддагаараа ТӨРИЙГ бойжилт бойкотонд оруулж чадлаа.

Онцгой албан татвар авахаар энэ оны төсвийн орлогыг тооцоолсон. Харин ингэж тэглэснээр төсвийн орлого тэр хэмжээгээр тасарна аа гэсэн үг юм. Харин төр засаг онцгой албан татварынхаа орлогыг юунаас нөхөх вэ? Золиос нь АРД ИРГЭД биш байгаасай...

Эх сурвалж: ТӨР.МН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол