📅

ӨДӨР БҮР СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ

🕔 2018/02/21 13:03

ӨДӨР БҮР СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ

 

Өдөрт дунджаар хоёр аяга шар айраг, дарс зэргийг уух нь нас барах эрсдэлийг 18 хувиар бууруулдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Калифорний их сургуулийн неврологич Клаудиа Кавас 2003 оноос хойш хийсэн судалгааныхаа үр дүнд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Клаудиа Кавасаар ахлуулсан баг 90-ээс дээш настай 1,700 хүний өдөр тутмын амьдралын хэв маяг наслалтанд нь хэрхэн нөлөөлж байгааг судалсан аж. Үр дүнд нь өдөрт 15-45 минут дасгал хийх дадалтай хүмүүс дарс, шар айраг уудаг хүмүүсийн наслалтаас  11 хувиар бага байсан аж. Түүнчлэн урт наслалтад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь биеийн жин гэнэ. Бага зэргийн илүүдэл жинтэй байх нь нас барах эрсдлийг гурван хувиар бууруулж байсан аж. Кавас үүнийг “Залуу байхад туранхай байх нь сайн боловч хөгшрөх үед муу нөлөөтэй” гэж тайлбарлажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол