📅

МОНГОЛЧУУДЫН 6.6 ХУВЬ НЬ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГТЭЙ

🕔 2017/10/10 16:41

МОНГОЛЧУУДЫН 6.6 ХУВЬ НЬ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ЭМГЭГТЭЙ

Дэлхий дахинаа жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг "Ажлын байрны дах сэтгэл гутрал-хамтдаа ЯРИЛЦЪЯ” уриан дор тэмдэглэж, ажлын байран дах сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас барж байна.

ДЭМБ-аас гаргасан Номхон далайн баруун эргийн бүсийн 15 орнуудыг зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтаар ихээс нь бага руу нь эрэмбэлэхэд Монгол Улс долдугаар байрт, сэтгэл гутрах эмгэгийн тархалтаар Австрали ба Шинэ Зеланд улсын дараа гуравдугаарт, 100000 хүн амд амиа егүүтгэн нас барах тохиолдлын тоогоор зургадугаарт тус тус жагсаж байна.
 


Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн 1 жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзлэх ба үүний 2,3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна. Мөн Монгол улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.



Сэтгэл гутралаас сэргийлэх боломж
  • Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших,
  • Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх,
  • Булчин сулруулах дасгал хийх,
  • Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх,
  • Стресс тайлах ур чадварт суралцах,
  • Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх,
  • Согтууруулах ундаанаас татгалзах,
  • Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах,
  •  Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол