Европын улсууд "ганцаардлын тахал"-д нэрвэгдээд байна
Ганцаардал нь хүний бие организмд сөргөөр нөлөөлсөөр байна. Дан таргалалт бус үхлийн аюул заналхийлж байгааг эрдэмтэд анхааруулах боллоо. Бусадтай харилцаа холбоо тогтоолгүй, ганцаардаж, ганц бие амьдралын хэв маягт автсан хүмүүс үхлийн тухай бодох, амиа хорлох магадлал 50 хувиас л илүү гэж судалгааны дүн гарсан байна.
АНУ-ын судлаачид ганцаардмал болоод өөрийгөө тусгаарлах үзэлтэй хүмүүс дээр 218 төрлийн судалгаа хийжээ.
Судалгааны дүнг Сэтгэл судлалын чиглэлээр профессор цол хамгаалсан эмч Жулиан Холт танилцуулахдаа "Бусадтай харилцаа холбоотой байх нь хүний наанaдаж хэрэгцээг хангадаг учир эрүүл байх, мөн хэцүү бүхнийг даван туулахад ач тустай байдаг. Харин эсрэгээрээ ганцаараа байснаар зарим асуудлыг давах туулахад бэрхшээл тулгарч, сэтгэл санаагаар унах нь элбэг байдаг” гэжээ.
Өөрийгөө тусгаарлах, хүнтэй харилцахгүй, нуугдмал байдал дунд амьдрах нь бие махбодийн шийтгэл мэт буудаг аж. Сэтгэл санаа болон бие бялдрын хувьд доройтож, идэвхгүй, сул дорой, дархлаа муутай болгодог байна. Олон нийтийн сүлжээ сайтуудтай хамтарсан Грансетын судалгаагаар Их Британи улсад амьдарч буй 50-иас дээш насны хүмүүсийн хоёрны гурав нь ганцаардмал мөн өөрсдийн мэдрэмж, сэтгэлийн тухай хэнтэй ч бүрэн дүүрэн ярилцдаггүй болохыг тогтоогджээ.
Үндэсний статистикийн судалгаанаас үзэхэд Их Британи улс Европ дахь "хамгийн ганцаардмал улс” болох нь тогтоогджээ. Ганц бие байдал, ганцаардал наад зах нь хурдан хөгшрөх, зүрх, ходоодны өвчлөл, сэтгэцийн өөрчлөлт зэрэг эрсдэлийг дагуулдаг байна.
Маш олон улс орон ‘ганцаардлын тахал’ гэх өвчлөлд өртөөд байна.
Техасын Райс их сургуулийн судалгаанд ханиад хүрсэн идэвхтэйхүн болон ганц биехүн хоёр өвчлөлийг даван туулж, эдгэх хугацаа, үйл явц нь тэнгэр газар шиг ялгаатай болохыг тогтоожээ. Хэрэв ганцаардлыг ямар нэгэн байдлаар даван туулахгүй аливаа өвчин, сэтгэл санааны зарим асуудлууд хэд дахин ноцтой байдлаар илэрдэг байна гэж Нью Йорк Пост мэдээлжээ.
Амар