Говь-алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм 373 сая төгрөгийн гурван орон сууцтай
Авилгатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болголоо.
Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм нь 2017 оны ХОМ-т өөрийн жилийн орлого 19,8 сая төгрөг гэж мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн нийт орлого 23,3 сая төгрөг байна. Түүний жилийн орлого 2015 оноос 10 сая төгрөг, 2016 оноос 9 сая төгрөгөөр өсчээ.
Тэрээр 373 сая төгрөгийн гурван орон сууцтай бөгөөд 33 сая төгрөгийн lexus маркийн нэг автомашинтай, 146 сая төгрөгийн хурдан удмын адуу, үхэртэй гэж мэдүүлсэн байна.
Хоёр сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй бөгөөд хадгаламжиндаа 38 сая төгрөгтэй гэж мэдүүлжээ. Түүний хадгаламж 8 сая төгрөгөөр өсчээ. Эрдэнэс тавантолгой ХХК, Оун консалтантс компанийн хувьцаа эзэмшиж байна.