📅

Ноолуурын дундаж үнэ 98860 төгрөг байна

🕔 2018/05/07 09:05

Хөдөө аж ахуйн биржээр арилжаалж байгаа ноолуур чанараасаа хамаарч 1 кг нь 105.000-95.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй ажээ. Дундаж үнэ 98860 төгрөг юм байна. Энэ бол тавдугаар сарын 4-н буюу өнгөрсөн баасан гаригт арилжаалсан үнэ юм.

Тус бирж Хятадын биржтэй хамтран ажиллаж, ноолуурыг олон улсын зах зээлд арилжаалдаг болсноор энэ хавар үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзэж буй юм.

Гэхдээ Монголын хөдөө аж ахуйн биржийн үндсэн зорилго нь ноолуураа боловсруулж, арилжаалдаг болох зорилт тавиад буй. Үүнийг нь үндэсний томоохон компаниуд ч дэмжиж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол