📅

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрт зохиолч Ч.Лодойдамба болон гэргийгийнх нь хөшөөг босголоо

🕔 2018/05/14 11:24

"Сайхан хайр гэж байдаг юм. Олдвол бүү алдаарай"

Ч.Лодойдамба

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Төрийн хошой шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зууны манлай "Тунгалаг тамир" романы зохиолч Ч.Лодойдамба болон түүний гэргий, Монгол Улсын ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын "Гэрэлт хайрын хөшөө"-ний нээлтийн ёслол боллоо.

"Тунгалаг Тамир"-ын үнэнч уншигч Өвөр монгол ахан дүүсийн хандиваар бүтсэн энэ хөшөө өнгөрсөн намар бэлэн болсон ч цаг дулаарахыг хүлээж байгаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суурилуулсан байна.

Нээлтийн ёслолын ажиллагаанд "Тунгалаг тамир" уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон жүжигчин Ш.Дэлгэржаргал, МУГЖ Н.Баатар нар оролцлоо.

Хөшөөг Өвөрмонголын ахан дүүсийн хандиваар босгосон байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол