Ч.Лодойдамбын төрсөн гэрийн буурин дээр гэрэлт хөшөө болсголоо
Монгол Улсын төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Д.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ой тэмдэглэх ажлын хэсэг ажиллаж байгаагийн зэрэгцээ их зохиолчийн төрсөн нутаг Говь-Алтай аймагт аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзоригийн тэргүүлсэн ажлын хэсэг олон тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Түүний нэг нь зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсэн Тайшир сумын нутаг Далангийн нурууны Янчилын ам хэмээх төрсөн буурин дээр нь өчигдөр зохиолчийн дүр бүхий, “Монгол хүн гэж хэлэгдэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой", Төрийн хошой шагналт, соён гэгээрүүлэгч, зохиолч Ч.Лодойдамба энд төржээ” гэсэн бичвэртэй гэрэлт хөшөөг босголоо. Энэхүү хөшөөг тус аймгийн “Шадар туслагч” ХХК-ний захирал Ж.Дашдаваа санаачлан бүтээжээ. Одоо их зохиолчийнхоо хүрэл хөшөөг аймгийн төвд босгохоор иргэд олон нийтийг хамруулан хандивын аян өрнүүлэн ажиллаж байна.
Хөшөөний нээлтэд ажлын хэсгийн гишүүд, зохиолчийн нэрэмжит Есөнбулаг сумын 12 жилийн дунд сургуулийн багш ажилчид, сурагчид, Тайшир сумын удирдлагууд, зохиолчийн зээ, садан хамаатнууд оролцсон байна.
Ш.Цоодол