БНАСАУ-ын хаагдах гэж буй нууц цөмийн туршилтын талбай
Умард Солонгос цөмийн туршилтын Пхунгери талбайг хаах гэж байгаа билээ. Энэ арга хэмжээ тавдугаар сарын 23-25-нд гурван өдөр үргэлжлэх бөгөөд зураг авахуулах зорилгоор таван орон /Орос, Хятад, АНУ, Британи болон Өмнөд Солонгос/-ын сэтгүүлчдийг урих ажээ.
Энэ талбайг хаах нь Умард Солонгосын хувьд яагаад чухал алхам гэдгийг ойлгохын тулд бүхий л мэдээллийг мэдэх учиртай. Учир юу гэвэл уг төслийг тас нууцлаж байсан билээ.
Пхунгери бол Умард Солонгост цөмийн зэвсэг туршдаг цорын ганц талбай юм. Уг талбай тус орны зүүн хойд нутагт унтарсан Пэктусан галт уулын хавьд байдаг ажээ. Оросын хилээс 190 км, Владивосток хотоос 300 гаруйхан км-т байдаг аж.
Туршилтын талбай газар дор байдаг нь Пхунгеригийн гол онцлог юм.Умард Солонгосил туршилт хийж огт болохгүй, учир нь цацраг идэвхит бодис хөрш орнуудад тархах эрсдэлтэй. Тиймээс ууланд 200-гаас 800 хүртэл метрийн гүн цооноггаргажээ.Цооногт цөмийн цэнэг хийж, дараа нь элс, гипс юмуу чулуун нүүрсний давирхайгаар дардаг байна.Дээхэн талд нь цацрагийн болон чичирхийллийн идэвхижлийг хэмждэг тоног төхөөрөмж байрлуулж, дэлбэлэлт хийдэг байжээ.
Туршилтын талбайг анх 2006 онд, сүүлчийн удаа 2017 оны есдүгээр сард ашигласан байна.Тэр үед Умард Солонгосын удирдагчийн мэдэгдсэнээр, тус орон устөрөгчийн бөмбөг туршжээ. Энэ үед газар доорхи чичирхийллийн магнитуд нь 6,3 байсан нь дунд зэргийн хүчтэй газар хөдлөлт байсныг Оросын телевизийн “Россия 24” сувгаар мэдээлж байсан юм.
Өмнөд Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, туршилтын талбайд хийсэн сүүлчийн туршилтын үеэр хөрс нуржээ. Хонгилуудад 100 орчим ажилчин амь үрэгдсэн байна. Эрж хайх ажиллагааны үеэр бас ийм тооны аврагч амиа алджээ. Тэднийг хонгилд ороход хөрс дахин нурсан байна. Умард Солонгос энэ эмгэнэлт явдлыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй юм.
С.Инда