📅

"Чандмань-100" хөтөлбөр хэрэгжүүлнэ

🕔 2018/06/11 17:24

"Чандмань-100" хөтөлбөр хэрэгжүүлнэ

 

Говь-Алтай аймгийн Чандмань сумынхан хөгжлийн ийнхүү харж байна. Тэд "Чандмань-100" хөтөлөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Тус хөтөлбөрийг танилцуулъя:

"Чандмань-100" хөтөлбөрийн нэг дэх бүлэг нь "Хэрэгжүүлэх суурь бодлого" нэртэй. Энэ бүлэгт 6 зүйл зорилт дэвшүүлсэн. Үүнд: 
1. Сумын эдийн засгийн хөгжлийн үндсэн салбарыг:
а. Мал аж ахуй
б. Газар тариалан
в. Жижиг дунд үйлдвэр
г. Алт олборлолт
д. Нүүрсний уурхайн ашиглалт
е. Аялал жуулчлал гэж үзэн бодлогоор хөгжүүлнэ.
2. БНСУ-ын туршлагаар сумдаа "Нэг тосгон"-ы үзэл санааг хэрэгжүүлж, хамтарч хийж бүтээх сэтгэлгээг хөгжүүлэн, хамтын үйл ажиллагааг өрнүүлэх
3.Сумыг цаашид авч явах удирдах ажилтан болон сайн бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх
4.Намаас ангид залуучуудын байгууллагыг байгуулж, сумын залуучуудыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулалттайгаар хийх
5.Нутгийн зөвлөлөөс сумын удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран "Чандмань-100" сан байгуулж хөрөнгө босгох 
6. "Чандмань судлал"-ын хүрээнд сумын болон хүн ардын түүх, уламжлалын судалгааг үргэлжлүүлэх 
гэсэн зорилтууд орсон.
Та бүхэн санал сэтгэгдлээ хуваалцана уу.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол