Өндөр хурдны галт тэрэг
Энэ бол сүүлийн 6 жил миний найдвартай унаа болсон Өндөр хурдны галт тэрэг.
Хамгийн анх одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2008 онд БНХАУ анхны өндөр хурдны буюу 350 км/ц хүртэл хурдлах боломжтой галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлж Бээжин-Тиэнжин гэсэн чиглэлд явуулж эхэлсэн байдаг Цагт 300 км/ц хүртэл хурдаар явна гэхээр бид ухаандаа УБ-аас Дархан хүртэл 45 минут, УБ-аас Хатгал хүртэл 3 цаг, УБ-аас Ховд хүртэл 4 цаг, Дорнодоос Баян-Өлгий хүртэл 6 цаг л явна гэсэн үг.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын нутаг дэвсгэр дээрхи өндөр хурдны галт тэрэгний нийт замын урт 25000 км-ийг хэдийнэ хол давжээ. Энэ нь дэлхийн нийт өндөр хурдны галт тэрэгний замын 2/3-ийг эзэлж байна гэсэн үг. Харин бид Хятадуудыг энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлж байх үед нарийн цариг бүдүүн цариг гэж маргаж байсан санагдаж байна. Танк орж ирээд л Монголыг эзлээд явчихна гэж сүр бадруулан барин хөгжлөө хойш татаж байх зуур бидний заналт дайсан Хятадууд дэлхийн өндөр хурдны төмөр замын 2/3-ийг өөрийн нутаг дээр бий болгожээ.
Саяхан болж өнгөрсөн Хөлбөмбөгийн ДАШТ-ээр гадны жуулчдаас Америк болон Хятадууд хамгийн их хэмжээний буюу нийт 7 тэрбум орчим долларын худалдан авалт хийж Орос улсад хөрөнгө оруулалт хийсэн байна.
Дэлхий нийт Хятад жуулчдыг хэрхэн татаж тэдний мөнгийг салгах вэ гэж, Хятадтай хэрхэн хамтарч ажиллаж улс орноо хөгжүүлэх вэ гэж байхад бид Хятад жуулчдыг оруулахыг хориглоё, Хятад улсад цохилт өгье, Хятадтай дайн зарлая, Хятадуудыг алж хядах хэрэгтэй гэж балайрч байхад хэрхэн хөгжих билээ дээ...