📅

22 настай мазаалай баавгай

🕔 2018/08/16 10:22

 22 настай мазаалай баавгай

 

МОF буюу "Монголын бартаат замын авто спортын холбоо"-ноос Гайхамшигт 6-ын тѳлѳѳ сайн үйлсийн аянг зохион байгуулж Говийн их дархан цаазаат газрын МАЗААЛАЙД идэш тэжээл зѳѳдѳг Уаз 469, фургон, ландкрузер 70 маркийн автомашинуудыг явдаггүй байхад нь бүрэн урсгал засварт оруулж, говийн их дархан цаазат газарт бартаат замын клубуудын дэмжлэгтэйгээр 150ш анхааруулах самбарыг хийж ѳгсѳн билээ.

2017-04 сард манай холбооны залуус, судлаачид, говийн их дархан цаазат газрын хамтарсан аялалын үеэр урьд ѳмнѳ нь олдож байгаагүй энэхүү 22 настай мазаалай баавгайтай таарсан бѳгѳѳд нойрсуулан судалгааны чип суулгасан билээ.

Яг энэ бичлэг дээр Мазаалай баавгайн нойрсуулагч бүрэн гараагүй байгаа.

Энэхүү баавгайг Монголын бартаат замын авто спортын холбооны нэрээр буюу "MOF" хэмээн нэрлэсэн болно.  

[media=]

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол