📅

Төрийн тэргүүний сонголт “царцааны нүүдэл”-д өртөх вий

🕔 2017/06/22 09:35
Төрийн тэргүүний сонголт “царцааны нүүдэл”-д өртөх вий
Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлджээ. Бариа хүрэхэд тавхан хоногийн зай байна. Энэ хугацааг нэр дэвшигчид онцгой гэгч нь ашиглаж, иргэдийн сонголтыг өөртөө татахгүй бол энэ удаагийн сонгуульд тэр нь ялна гэх урьдчилан харах нүд "бүдгэрэх” нь. Судалгааны байгууллагууд өөрсдийн хийсэн ажлаа тайлагнацгааж байна. Өөрөөр хэлбэл тэд нэр дэвшигчдийн хувийн рейтингийг тогтоож, тэр нь өндөр хувьтай байна хэмээн танилцуулах хэдий ч  аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй гэх иргэд өндөр хувийг эзлэж байгаа тухай онцолсоор байгаа юм.

Нэр дэвшигчид сонгуулийн санал авах өдөр ойртох тусам башир аргаа нууцаар хэрэгжүүлдэг. Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар "царцааны нүүдэл” нэлээд асуудал тарьсан. Бүр хэрээс хэтэрч, зарим нь бүр шүүх цагдаа дээрээ тулсан. Ямар учиртай вэ гэхээр жижиг тойрогт хуваагдсан  нэр дэвшигчид өөртөө санал өгөх сонгогчдыг өөрийнхөө тойрог руу шилжүүлэн аваачдаг  сонгуулийн үзэгдлийг  "царцааны нүүдэл” хэмээн нэрлээд буй. Уг нь энэ удаагийн төрийн тэргүүний сонгууль "Монгол улс” хэмээх ганцхан тойрогтой хэдий ч бас л хэл ам татлаастай.  Гурван сая хүнээс хоёр сая гаруйхан нь сонгуулийн насны  иргэд байдаг. Харин сонгогчдын бүртгэл, нэрсийн жагсаалт "но”-той байдаг тухай сонгууль болохоор л ярьдаг, бусад үед нь мартдаг сэдэв болж.

 

Нэг айлын хаяг дээр огт танихгүй 5-6 хүн бүртгэсэн, гурван ам бүлтэй  байтал бүртгэлийн хуудас дээр  хэд үржсэн. Тэр бүү хэл, Чингэлтэй дүүрэгт нэг айлын хаяг дээр бүр 13 хүн бүртгэлтэй гарсан  гэх мэдээллүүд эхнээсээ дуулдаж эхэллээ. Өмнөх сонгуулиар ч ийм асуудал гарч, нэр дэвшигчид хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, холбогдох байгууллагууд руу  зарга мэдүүлж байсан ч амжилт олоогүй. Тэгвэл энэ удаа өмнөх сонгуулиар нүүж очсон "царцаа”-нуудыг  цэгцлээгүйгээс дахин асуудал босч ирсэн үү. Хэн нэг нь "царцаа” нүүлгээд авааччихсан уу ямартай ч сонгогчдын бүртгэл хэл ам дагуулж мэдэх ньГанц тойрогтой Ерөнхийлөгчийн сонгуульд царцааны нүүдэл уг нь ашиггүй. Хаана ч өгсөн санал тоологдоно. Харин юмыг овжиноор ашиглагсдад бэлэн  хоол болчих вий. Манайх шиг сонгогчдын бүртгэл нь замбараагүй, нэг айлд 10-аараа бүртгэлтэй байдаг улсад хууль бус зүйлд ашиглах нь эрсдэл өндөр.

 

Үүний зэрэгцээ зарим ТББ-аас  өчигдөр хэвлэлийн хурал хийж "Төрийн албан хаагчдыг  5-10 хүний овог, нэр, регистерийн дугаар авчрахыг дээрээс нь үүрэгдэж, сонгуулийн хууль зөрчиж байна”  гэсэн мэдэгдлийг хийлээ. Хариуцлагатай сонгуулийн өмнө ирлээ, чухал сонголт  хийх цаг боллоо хэмээн нэр дэвшигчид ухуулж байна. Тиймээс иргэд, сонгогчид ч гэсэн хариуцлагатай байж, чухал сонголтоо зөвөөр хуулийн дагуу хийхийн тулд  өөрийн хороо, дүүргийнхээ сонгогчийн нэрсийн жагсалт дээр өөрийн болоод гэр бүлийнхнийхээ нэрийг тулгаж үзэж шал­гачихад гэмгүй биз. "Царцаа” хэзээд сонгуулийн ирц болоод, идэвхид нөлөөлсөөр ирсэн. Энэ удаагийн сонгуульд гэсэн энэ нүүдэл танайд аль хэдийнэ "ирчихсэн”, ямар нэгэн "но” гаргах гээд отож байгаа ч үгүйсгэх аргагүй. 


 http://www.24tsag.mn/content/151568.shtml

Эх сурвалж: 24tsag.mn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол