📅

Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо

🕔 2018/09/12 17:11

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүүлийн үед бусад сүм хийдүүд рүү байнга дайрч давшилдаг болсон байна. Тэрбээр “Манай Гандангаас бусад бүх сүм хийд Хятадын Банчин богдоос мөнгө авч байна. Харин бид нар бол сүсэгтэн олныхоо өргөл бишрэлээр яваа” хэмээн Буддын сүм хийдүүдээ ад үзэх болсон юмсанж. Харин үүнийг нь лам нар “Өвгөн хамба мөнгө төгрөгөнд улайран шунаж, ааш зан нь эвдэрсэнээс үүдэлтэй” гэж ярих болжээ.

Уг нь Монголын бурхан шашны төв хэмээх газрыг тэргүүлж яваа хүний хувьд ийм зохисгүй үг яриа гаргах нь бүү хэл харин ч бусад лам нартайгаа байнга холбоотой байж, нуулгүй санал бодлоо хуваалцаж явах ёстой баймаар. Гэтэл тэгэхгүй, юм л бол хэл амаа билүүдэн “Муу сайн юмнууд Хятадаас мөнгө аваад байгаа” хэмээн үнэн эсэх нь эргэлзээтэй зүйл ярих болсон нь хачирхалтай. Энэ нь сэтгэл болон хэлээр үйлдэж байгаа нүгэлд тооцогдмоор. Монголын бурхан шашин дөнгөн данган сэргэж байгаа учраас манай лам нар сүмээ өөд нь татахын тулд гадны ямар нэг байгууллага болон Банчин богдоос мөнгө төгрөгийн тус дэм авч байхыг үгүйсгэх аргагүй. Тэдэнд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц зөв арга зам яагаад зааж өгч болохгүй гэж.

Монголын лам нар Далай ламд мөргөдөгөөрөө мөргөж, Банчин ламыг ч гэсэн шүтэж, шашин бурхан хөгжүүлэх нэрээр энд тэндээс хөрөнгө мөнгө босгож байгаа нь хөгшин хамбын атаархлыг төрүүлсэн байж мэдэх юм. Эсвэл мань хүн дөнгөж дал гараад зөнөглөн хий хардаж дэмийрдэг болсон уу. Шашин бурхнаа хагалан бутаргасан иш мухаргүй зүйл ярьж яваа хүн улам зөнөвөл сүсэгтэн олноо Шамбалын дайнд уриалан дуудах ч юм бил үү хэн мэдлээ.

Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо

 

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол