Бээжинг хүний эрхийг дээдэлдэггүй хэмээн буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-ын эрх баригчдыг хүний эрхийн асуудлаар дорвитой алхам хийдэггүй” хэмээн буруутгалаа.
Энэ талаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хэвлэлийнхэн мэдэгдсэн байна.
АНУ, “БНХАУ-д хүний эрх, эрх чөлөө байнга зөрчигддөг” хэмээгээд тус улсын зэрэглэлийг бууруулж буйгаа зарлажээ. Вашингтон болон Бээжин улстөрийн хувьд тогтвортой харилцаатай байгаа болов ч хүний эрхийн асуудлаар байнга зөрчилддөг юм. Трампын Засгийн газар энэ асуудлаар байнга хөндөж байхаа мэдэгдэв.
Трамп Бээжинг олон мянган цагаачийг орогнуулах нэрийдлээр тэднийг хүнд хөдөлмөр эрхлүүлдэг гэжээ.
Учир нь Бээжин, хил давсан хойд солонгосчуудыг эх орондоо найрсагаар хүлээн авдаг билээ. Хойд Солонгосын 30-50 мянган иргэн ямар ч цалин авахгүйгээр хамгийн багадаа 15-18 цаг хөдөлмөр эрхэлдэг байна. “Мөн хойдуудаас гадна Хятадад олон орны иргэн шалтгаангүйгээр хүнд хөдөлмөр эрхэлж байна” хэмээн Цагаан ордны тэргүүн мэдэгдлээ.