📅

Аймгийн нийт нутгийн 55 хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ

🕔 2018/09/12 18:25

УЦУОШГ-ын гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгийн 15 орчим хувь нь бэлчээрийн нөөцтэй, 30 гаруй хувь нь бэлчээр хүрэлцээтэй, харин нийт нутгийн 55 орчим хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ. Бэлчээрийн даац Хулд сумын хойд хэсгээр 3-5 дахин, Дэлгэрхангай, Өндөршил, Гурвансайхан сумдын зүүн хэсэг, Говь-Угтаал, Эрдэнэдалай, Луус сумд, Адаацагийн хойд, урд тал, Дэлгэрцогтын баруун, урд тал, Сайхан-Овоо, Хулд, Дэрэн, Цагаандэлгэр сумдын баруун, зүүн тал, Сайнцагаан сумын нутгийн баруун хэсгээр 1-3 дахин хэтэрсэн дүнтэй байна.

Бэлчээр хүрэлцээтэй нутагт мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой бол даац хэтэрсэн нутагт өвөлжилт хаваржилтын байдал хүндэрч болзошгүй тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малынхаа тоо толгойг цөөрүүлэх зэрэг урьдчилсан арга хэмжээ авч, бэлтгэлээ сайн хангах хэрэгцээтэй байгааг аймгийн УЦУОШГ-аас зөвлөж байна.
Мөн энэ зун ихэнх нутгаар 7 дугаар сарын дунд үеэс эхлэн бороо хур орж, ургамлын гарц сайн байсан хэдий ч гарсан ургамал өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтой болохыг анхааруулж байгаа ажээ.
Энэ өвөл Дундговь аймгийн нутагт  38,107  тэмээ, 169,115 адуу, 79,635 үхэр, 1,828,892 хонь, 1,747,676 ямаа, нийт 3,863,425 толгой мал өвөлжинө.

Аймгийн нийт нутгийн 55 хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй гарчээ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол