📅

Баянхонгор Алтай чиглэлийн замын ажил эхэллээ

🕔 2017/06/19 15:22

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр болон үндсэн чиглэлд аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор тусгаж тодорхой ажлууд хийгдэж байгаа билээ. Үүний нэг хэсэг болох Баянхонгорын Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтийг хийлээ.
Нээлтэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЗТХ-ийн сайд Ганбат, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, БНХАУ-ын “Хэбэй Констракшн Групп”-ийн дэд ерөнхийлөгч Чин Ю зэрэг албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компаниудын удирдлага, ажиллагсад оролцлоо.
Тус авто замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хэбэй Констракшн Групп”, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, Монголын “Их богд зам”, “Эрдэнэ зам” ХХК-нууд шалгарч 2018 онд ашиглалтанд өгөхөөр хамтран ажиллаж эхэллээ.

Энэ зам ашиглалтанд орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд, зорчигчид тав тухтай, аюулгүй түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ дээрх аймгуудыг зорих гадаад, дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж тухайн бүс нутгийн эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой ажээ. Мөн саяхан ажлаа эхэлсэн Баянхонгороос Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км, энэ Байдрагийн гүүрнээс Алтай чиглэлийн 126.7 км замууд ашиглалтанд орсноор Алтай, Ховд, Өлгий хотууд нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол