📅

“Ээжийн элбэрэл” аялалд 200 гаруй аялагч оролцжээ

🕔 2018/10/10 17:18

“Ээжийн элбэрэл” аялалд 200 гаруй аялагч оролцжээ

 

Говь-Алтай аймгийн байгалийн дурсгалт газар Ээж хайрхан уулыг түшиглэн жил бүр уламжлал болгон зохиогддог “Ээжийн элбэрэл” аялал энэ удаа аравдугаар сарын 07-нд болсон бөгөөд нийт 200 гаруй аялагч оролцжээ.

Ээж хайрхан уул нутгийн иргэдийн биширч ирсэн, шүтлэгтэй уул бөгөөд уул усаа шүтэх уламжлалт зан заншлыг сэргээх, гадаад дотоодын амрагч, аялагч, жуулчдад зориулсан шинэ брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой байсан нь энэхүү аяллын онцлог юм.

Тус арга хэмжээний үеэр “Эрдэнэ зуу” хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя” лекц, сүсэгтэн олны ажил үйлс, амьдрал ахуйг даатгасан номыг тус хийдийн лам нар айлдан, Ээж хайрхан уулын байгалийн өвөрмөц тогтоц бүхий ховор сонин үзмэр, түүхийн дурсгалт газраар явган аялал хийж, шүтээн болсон ууланд сүсэглэн мөргөх зан үйл үйлдсэн юм. Түүнчлэн Ээж хайрхан уулын байгалийн өвөрмөц тогтоц бүхий ховор сонин үзмэр, түүхийн дурсгалт газраар явган аяллаа.

“Ээжийн элбэрэл” аяллыг зохион байгуулснаар байгалийн өвөрмөц тогтоц бүхий онцлог газар лекц сонсон, уул усаа шүтэх уламжлалт зан заншлыг сэргээх зэрэг зүйлүүдийг иргэд олон нийтэд таниулдаг ач холбогдолтой аялал юм.

2015 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол