📅

Говь-Алтайн Нэгдсэн эмнэлэг эхийн эндэгдэлгүй ажиллаж байна

🕔 2018/10/24 16:58

Говь-Алтайн Нэгдсэн эмнэлэг эхийн эндэгдэлгүй ажиллаж байна

 

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны есдүгээр сарын байдлаар 5476 хүн хэвтэн эмчлүүлж, 71104 хүн амбулаторийн үзлэг шинжилгээнд хамрагдсаны 80,3 хувь нь өвчний учир, 15,7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгээр ханджээ. 

Эмнэлгийн зарим үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Говь-Алтай аймгийн нийт төрөлтийн 92,7% буюу 902 эх эсэн мэнд амаржиж 914 хүүхэд мэндэлжээ. Харин 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 10,9 промиль болж 5,5 промилээр, 1-5 хүртэлх насны  хүүхдийн эндэгдэл 10,9 промиль буюу 8 промилээр  тус тус буурч улс аймгийн дунджаас доогуур үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн долоон жил эхийн эндэгдэлгүй ажиллаж байна хэмээн эмнэлгийн дэд захирал Ш.Сэлэнгэ ярив.

Тэрээр манай эмнэлэгт хандаж буй нийт иргэдийн 80,3 хувь нь халдварт бус өвчний шалтгаанаар ханддаг. Эдгээрээс зонхилон тохиолдож буй өвчин нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судас, амьсгалын эрхтний, мэдрэлийн эрхтэн тогтолцоо, осол гэмтэл ослын шалтгаант эмгэгүүд байна.

Энэ нь хувь хүний эрүүл мэндээ хамгаалах ухамсарт үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд халдварт бус өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлүүдээс эрүүл зөв хооллох, байнгын хөдөлгөөнтэй байх бухимдал стрессээ зөв тайлах, хорт зуршлаас ангид байх, урьдчилан сэргийлэх үзлэгт хүн бүр хамрагдах хэрэгтэй байгааг анхааруулсан юм. 

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 315 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтантайгаар лавлагаа хоёрдугаар шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд жигд хүртээмжтэй, аюулгүй, чанартай үзүүлэхийг зорин ажиллаж буй.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол