📅

Говь-Алтай аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт 81 хувьтай байна

🕔 2018/11/02 17:09

Говь-Алтай аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалт 81 хувьтай байна

 

Говь-Алтай мал аж ахуйн бэлтгэл ажлыг дүгнэхэд малын тарга хүч 93 хувь, өвс тэжээл таталт 42 хувь, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 64 хувь, худгийн бэлэн байдал 97.1 хувь, малын усан хангамж 100 хувь, хашаа бууцны хангамж 96 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 88.1 хувь, аймгийн нийт дүнгээр 81 хувиар хангагдсан байна.

Тус аймгийн 87 багийн Засаг дарга нар малчдаасаа өвөлжилтийн бэлтгэлийг хүлээн авч ажилласнаар 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар малчид 5041.3 тн хадлан, 809.6 тн үйлдвэрийн тэжээл, 788.2 тн гар тэжээл бэлтгэж, сумууд аюулгүйн нөөцдөө 439.5 тн өвс, 412 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцийн 200 тн өвс, 100 тн тэжээлийг нэмж тооцвол аймгийн дүнгээр 5680.8 тн өвс, 1321.6 тн тэжээл, 788,2 тн гар тэжээл бэлтгэжээ. Сумдууд газрын гарц, бэлчээрийн төлөв байдалтай уялдуулан зун, намрын оторт мал сүргээ хамруулж мал сүргийн 93 хувь нь дундаас дээш тарга хүч авсан хэмээн мэдээлээд байна.

2018-2019 оны өвөл, хавар 18 сумын 87 багийн 7306 малчин өрхөд  тэмээ 43.3 мянга, адуу 131.0 мянга, үхэр 89.5 мянга, хонь 1240.7 мянга, ямаа 2369.8 мянга, бүгд 3874.4 мянган толгой, хонин толгойд шилжүүлснээр 5044.8 мянган толгой малыг өвөлжүүлэхээр зохион байгуулжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол