📅

Тайшир сумд нийтийн сонсгол зохион байгуулагдаж байна

🕔 2018/11/13 16:56

Тайшир сумд нийтийн сонсгол зохион байгуулагдаж байна

 

Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолын дагуу өнөөдөр тус аймгийн Тайшир сумд нийтийн сонсгол зохион байгуулагдаж байна. 

Уг нийтийн сонсгол нь Тайшир сумын 2018 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаарх “Төсвийн хяналтын нийтийн сонсгол” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд 200 гаруй иргэд оролцож байна. Энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн ИТХ, Нээлттэй нийгэм форум, Тайшир сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж буй ажээ.

Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрхээ баталгаатай хэрэгжүүлэх боломжийг төр бүрдүүлсэн бөгөөд энэхүү эрхийн хүрээг нэмэгдүүлсэн хууль бол “Нийтийн сонсголын тухай” хууль билээ. Энэхүү хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсний дагуу тус аймагт анх 2017 онд “Есөнбулаг сумын ОНХС-ийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтын талаарх нийтийн сонсгол”-ыг хийж байсан бол, энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр "Алтай Швейцарь сан" ТББ-ын  саналын дагуу “Боловсролын салбарын төсвийн хяналт” сэдвээр нийтийн сонсгол хийж байсан удаатай.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол