📅

СЕХ-ны удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардав

🕔 2017/06/29 10:46

Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Нам бус иргэдийн холбоо”, “Хохирогчдийн холбоо” зэрэг ТББ-аас СЕХ-ны удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардав.

“Нам бус иргэдийн холбоо” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байна. Зарим намын нэр дэвшигч иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан тухай барим олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер хуудсаар гарах болсон. Гэтэл энэ талаар сонгуулийн төв байгууллага болон хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Түүнчлэн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гадаадын иргэнээс 50 сая вонн авсан хэргийн талаар СЕХ мэдээлэл хийж байсан атлаа Х.Баттулгын оффшор данс, МАН-ын 60 тэрбум төгрөгийн асуудлын талаар огт дугарахгүй байгаа юм. Энэ бол тус хороо намуудад тэгш бус хандаж байгааг илэрхийлж байна. Тиймээс СЕХ-г огцрохыг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол