Өвөрмөц “селэбрэйшн”
Америкийн хөл бөмбөгийн эмэгтэй лиг буюу “Legends Football league”-ийн нэгэн тоглолтын үеэр Сиятл Мист багийн тоглогч Шеа Нортон оноо авсныхаа дараах баяраа үзэгчидтэй хуваалцахыг хүсжээ. Гэхдээ тэрээр эмэгтэй үзэгчийн цээжинд толгойгоо нааж, нялх хүүхэд хөхний сүү уух гэж байгаа юм шиг үйлдэл гаргаж баяраа тэмдэглэсэн байна.
Уг тоглолтонд тэдний баг эсрэг багаа 106:0 гэсэн онооны харьцаагаар бут ниргэсэн юм. Гэхдээ яг одоо бол энэ тоглолтоос илүү түүний өвөрмөц селэбрэйшн хүмүүсийн сонирхлыг сошиал орчинд татаад байгаа гэнэ. Энэ үеэр мөн нэгэн эрэгтэй үзэгч түүний өгзгийг алгадаад амжсан нь ийнхүү бичлэгт буусан байна.
Энэ спорт нь Америк хөлбөмбөгтэй адилхан боловч хөнгөрүүлсэн дүрэмтэй, долоогийн эсрэг долоо гэсэн дүрмээр явагддаг юм. Лиг 2009 оноос эхлэн зохиогдож байгаа бөгөөд олны танил бүсгүйчүүд тоглодгоороо онцлогтой билээ. Энэхүү бичлэг дээрх бүсгүй нь гэхэд одоогоос хэдэн жилийн өмнө телевизийн олон ангит кинонд тоголж байсан юм байна.