БНСУ хуурамч жуулчидтай хатуу тэмцэнэ
Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны Гадаад иргэдийн асуудал эрхэлсэн газар гуравдугаар сараас эхлэн 4 долоо хоног хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаад иргэдийг мөрдөн шалгасан шалгалтын дүнгээ энэ сарын 24-нд танилцууллаа.
Шалгалтаар жуулчны визтэй хил нэвтрэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын 498 иргэн, ажилд зуучлагч 44, зөвшөөрөлгүй ажилд гадаадын иргэдийг авсан ажил олгогч 93 солонгос иргэн гэсэн нийт 635 хүнийг илрүүлсэн байна. Үүнээс зуучлагч 3 хүнд хэрэг үүсгэн шалгаж, ажил олгогч 74 хүнд торгуулийн арга хэмжээ авчээ. Харин хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн 494 гадаад иргэнийг албадан гаргажээ.
Шалгалтын явцад зуучлагчид Казахстаны 59 эмэгтэйг жуулчны визээр БНСУ-д оруулж, цэнгээний газруудад ажиллуулж байсан нь тогтоогдсон. Мөн Хятадаас 304 хүнийг жуулчны визээр авчраад хугацаа дууссан хойно нь бүгдийг нь “харлуулж”, ажилд оруулсан жуулчны компани ч илэрчээ. БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Олон нийтийн сүлжээ ашиглан, гадаадын иргэдийг ажилд зуучлах явдлыг хатуу шалгана. Гадаад иргэдээс гадна ажилд зуучлагч солонгос иргэдийг үргэлжлүүлэн шалгах болно” гэж мэдэгдсэн байна.
М.Сугар-Эрдэнэ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад