"Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк" аянд иргэд идэвхтэй оролцож байна
Монголбанкнаас санаачлан хэрэгүүлж буй "Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк" аянд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэд идэвхтэй оролцож байна.
Тус аймгийн Есөнбулаг сумын багийн иргэдийн хуралд Монголбанкны салбарын ажилтнууд оролцож, банкны салбарын тухай, хуримтлал, хадгаламжийн өгөөж, банкаа хэрхэн сонгох, зээлийн мэдээллийн сан, банкны хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын тухай зэрэг сэдвээр мэдээлэл хийв.
Түүнчлэн Төв банкнаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж бодлого, арга хэмжээг олон нийт, иргэдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд нийт таван багийн 320 гаруй иргэн идэвхтэй оролцлоо хэмээн зохион байгуулагчид онцоллоо.
Э.Нарангэрэл