Өрх толгойлсон эмэгтэй өргөө цагаан гэр, шинэ хашаатай болжээ
Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Амгалангийн санаачилсан “Дулаан сэтгэл” хандивын аяны хүрээнд Есөнбулаг сумын Индэрт багийн иргэн Л.Болормаагийнх өргөө цагаан гэр, шинэ хашаатай боллоо.
Өрхийг сонгохдоо зорилтод бүлгийн өрх толгойлсон олон хүүхэдтэй ээжүүдээс сонгосон бөгөөд Л.Болормаа нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй юм. Хандивын аянд тус аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд гээд нийт 40 гаруй хүмүүс оролцсон байна.
Тухайлбал, Говь-Алтай аймагт Газрын харилцааны салбар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд тус аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж Л.Болормаад хашаа барьж өгсөн бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өргөө цагаан гэр, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газраас тавилга, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, албаны бусад хүмүүс бэлэн мөнгө, ахуйн хэрэглээний бараа гээд өрхөд хэрэгцээт бүхий л зүйлүүдийг бэлэглэсэн юм.