Говь-Алтай аймгийн 28 цэцэрлэгийн бүх анги танхимыг хивстэй болголоо
Говь-Алтай аймгийн Сургуулийн өмнөх байгууллага болох 28 цэцэрлэгийн 133 ангийг хивстэй болголоо. Тодруулбал, тус аймгийн Сургуулийн өмнөх боловсролын нийт цэцэрлэгийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор 179,9 сая төгрөгийн санхүүжилтээр хивсжүүллээ. Дээрх төсөвт өртгийг боловсролын салбарын тусгай зориулалтыг шилжүүлгийн зохицуулалтаар үндэсний үйлдвэрийн өндөр нягтшилтай, сайн чанарын хивсийг цэцэрлэгийн бүлэгт хуваарилсныг Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж цэцэрлэгийн эрхлэгч нарт хүлээлгэж өглөө.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад