Говь-Алтай аймгийн 2019 оны тэргүүний есөн залуу тодорлоо
Говь-Алтай аймаг дахь Монголын залуучуудын холбооноос 2019 онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тэргүүний есөн залууг тодрууллаа. Тодруулбал, Говь-Алтай аймгийн оны тэргүүний залууд нэр дэвшүүлэх ажиллагааг аймгийн 18 сум, 2 тосгоны хэмжээнд зохион байгуулж, хамгийн олон хүний санал авсан залуусыг шалгаруулсан байна. Шилдэг залуусыг танилцуулъя,
Төрийн захиргааны салбарын оны тэргүүний залуугаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Т.Эрхэмбаяр,
Хуулийн салбарын оны тэргүүний залуугаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Б.Мөнхнасан,
Эдийн засаг, бизнесийн салбарын оны тэргүүний залуугаар "Даваатын хиши"г ХХК-ийн “Ёохор талх” нарийн боовны цехийн захирал Ц.Алтанхуяг,
Эрүүл мэндийн салбарын оны тэргүүний залуугаар АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн багш, аймгийн нэгдсэн эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Төртогтох,
Боловсролын салбарын оны тэргүүний залуугаар Насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Г.Баярбилэг, Соёл, урлагийн салбарын оны тэргүүний залуугаар Ардын дуу бүжгийн алтай чуулгын гоцлол дуучин Д.Билгүүн,
Спортын салбарын оны тэргүүний залуугаар Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн Биеийн тамир – Эрүүл мэндийн багш Х.Баянтуул,
Хөдөө аж ахуйн салбарын оны тэргүүний залуугаар Чандмань сумын малчин Д.Гүнчиг,
Нийгэм, хүмүүнлэгийн салбарын оны тэргүүний залуугаар ИТХ-ын нягтлан бодогч Г.Соёлоо,
Хэвлэл, мэдээллийн салбарын оны тэргүүний залуу Олон нийтийн Алтай радиогийн найруулагч Д.Дорж нар шалгарчээ.
Тэдгээрээс онцолбол, Нийгэм, хүмүүнлэгийн салбарын оны тэргүүний залуу Г.Соёлоо нь 2019 онд “Ээжүүд гэрэлт ирээдүйн төлөө” сайн үйлсийн аяныг нэг сарын хугацаанд өрнүүлж өрх толгойсон нэг ээжийг байнгын ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч гэртээ суудаг таван ээжид оёдлын цех тохижуулан хүүхдээ харан, түрээс төлөлгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлсэн, Есөнбулаг сумын нэгдүгээр цэцэрлэгийн гадна 9,5 сая төгрөгийн өртөг бүхий биеийн тамирын талбайг эцэг эхчүүдийн дэмжлэгээр орон нутагтаа анхлан тохижуулсан гэх мэт хүмүүнлэгийн ажлуудыг санаачлан зохион байгуулсан байна.