Өвлийн идэшинд 46,5 тонн махыг бэлтгэн зах зээлд борлуулжээ
Говь-Алтай аймаг ХХААХҮЯ-наас зохион байгуулсан “Өвлийн идэш” арга хэмжээний хүрээнд Төгрөг сумын “Баянбулаг-Алтай” хоршоо 6.5 тонн, Баян-Уул, Дэлгэр, Тонхил зэрэг сумаас 40 тонн мах нийт 46,5 тонн махыг зах зээлд борлуулжээ.
Харин нэгдүгээр сарын 10-ны байдлаар тус аймгийн дөрвөн сумын 11 иргэн, аж ахуйн нэгж тэмээ 5 тонн, үхэр 15 тонн, хонь 106.5 тонн, ямаа 82 тонн нийт 208.5 тн махыг нөөцөлсөн байна.
Тус аймагт мах боловсруулах гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 292,2 тн мах бэлтгэж Улаанбаатар хот руу тээвэрлэсэн байна. Тодруулбал, “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ийн “Түмэн-Уул” мах боловсруулах үйлдвэр 212 хонь, 180 ямаа, 150 адуу нийт 542 толгой малыг нядалгаанд оруулж 46,9 тонн махыг, “Хүрийн овоо” ХХК 120 үхэр, 362 хонь, 2173 ямаа нийт 2655 толгой малыг нядалж 87,6 тн махыг, “Натур наяд” ХХК-ийн мал нядалгааны цех 350 адуу, 2785 хонь нийт 3135 толгой малыг нядалж 157,1 тн мах бэлтгэн нийлүүлсэн ажээ.
Э.Нарангэрэл