Томуугаар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна
Шинэ төрлийн коронавирүсний халдварын өнөөгийн байдал болон томуу, томуу төст өвчний анхаарах асуудлаар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас цахим хурал зохион байгууллаа.
Хуралд тус аймгийн 15 сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн 92 эмнэлгийн мэргэжилтэн оролцож, орон нутгийн эрүүл мэндийн цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцов. Хуралд Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Оюунчимэг нар оролцон хурлыг удирдан явуулсан юм.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 60 гаруй хувь нь 0-5 насны хүүхэд байгаа бөгөөд ихэнх нь А хүрээний вирусээр өвчилж байгаа тухай Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Д.Оюунчимэг мэдээлэв. Иймээс ханиад томуунаас урьдчилан сэргийлж бага насны хүүхдийг хоол хүнсээр дархлааг нь дэмжин, дааруулахгүй, хувийн ариун цэврийг сахиж байхыг зөвлөсөн юм.
Э.Нарангэрэл