📅

Авто буудал, зогсоолоор ашиглах талбайн хэмжээг нэмж өргөтгөлөө

🕔 2020/03/03 11:14

Энэ онд Говь-Алтай аймагт барих авто буудал, зогсоолын талбайн хэмжээг нэмж өргөтгөжээ. Тодруулбал, тус аймгийн Засаг даргын захирамжаар 0,8 га газрыг авто буудал, зогсоолын хамт барихад хэсэгчлэн шилжүүлэхээр шийдвэрлэснийг, Засаг даргын зөвлөлийн хурлаар 1500 м2 газраар нэмж өргөтгөлөө. 

Авто тээврийн Үндэсний төвийн хөрөнгө оруулалтаар барих орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн авто буудлыг зогсоолын хамт энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Гуравдугаар сарын хоёрны өдөр тус аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат албаны бусад төлөөллийн хамтаар авто буудал, зогсоол болгон ашиглах талбайг газар дээр нь очиж сонирхсон байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол