📅

Говь-Алтай аймгийн хэмжээнд хяналтын 11 пост ажиллаж байна

🕔 2020/03/04 13:44

Говь-Алтай аймгийн хэмжээнд улсын чанартай авто зам дагуу хяналтын 11 пост ажиллаж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын гуравны өдрийн 06:00 цагт нээсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн ачаалал ихэсчээ. Гуравдугаар сарын гуравны өдрийн 09:00 цагийн байдлаар 130 тээврийн хэрэгсэл, 520 зорчигч харин 11:30 цагийн байдлаар 170 тээврийн хэрэгсэл, 700 зорчигч тус аймгаас орох, гарах хѳдѳлгѳѳнд оролцжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 11 цэгт Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж, урьдчилан сэргийлэх зѳвлѳмж тараан ажиллаж байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол