Зах, худалдааны төв 10:00-18:00 цаг хүртэл ажиллана
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 02-ны өдрийн А/107 дугаар захирамж гарч дараах шийдвэрүүдийг гаргалаа: Үүнд:
-2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд өмчийн хэлбэрээс үл хамааран нийт аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эх мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхийн өдрийн ажлын цагийн үргэлжлэх хугацааг зургаан цагаар буюу 10:00-17:00 цагаар тогтоох:
-Мөн хугацаанд караоке, баар, сүм, хийд, бүх төрлийн тоглоомын газар, спорт заал, фитнес клубийн үйл ажиллагааг түр зогсоох:
-Зах, худалдааны төв-10:00-18:00 цаг
-Ресторан, кафе, нийтийн хоолны газар-10:00-19:00 цаг
-Хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүрийг 10:00-21:00 цагийн хуваарьт шилжүүлж архи, согтууруулах ундааг 10:00-17:00 цагт худалдаалж, үйлчлэх:
-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрүүдийг тус, тус гаргалаа.