📅

Энэ сарын 17-ныг хүртэл архи согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

🕔 2020/03/12 17:49

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны өдрийн зургаадугаар хуралдаан, Засаг даргын А/136 дугаар захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

-Гуравдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоож, аймгийн Засаг даргын 2020 оны А/107 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт, шалгалтын ажлыг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгох,

-Аймаг, сумын хэмжээнд иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 10-16-ны өдрийн 07:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлах,

-Аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо халдваргүйтгэл хийж, амны хаалтгүй, бага насны болон бага насны хүүхэдтэй иргэдэд үйлчлэхгүй байх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмол хэрэгжүүлж ажиллах,

-Нийтийн эзэмшлийн зам, гудамж талбайд халдваргүйтгэлийг хийж, иргэд аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг Зоонозын өвчин судлалын алба /С.Батсайхан/, Мал эмнэлэг /Д.Наянбуу/, сумын Засаг дарга нарт тус тус даалгах,

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хариуцлагатай байж иргэдэд цахим орчин, мэдээллийн хэрэгслээр албан ёсны үнэн зөв мэдээллийг хүргэж, төрийн албаны хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажиллахыг нийт төрийн албан хаагчдад анхааруулсан бөгөөд захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар /З.Баттулга/, Цагдаагийн газар /Д.Болдсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Түмэнбаатар/, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол