📅

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж 70 сая төгрөг төсөвлөжээ

🕔 2020/03/12 18:51

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулж Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос 70 сая төгрөг төсөвлөжээ. Уг 70 сая төгрөгийг өндөржүүлсэн бэлэнд байдалд зарцуулах, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг аймгийнхаа хэмжээнд бүрдүүлэхээр ажиллаж буйгаа ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдээлэв. Ийнхүү нэг удаагийн хамгаалах хэрэгслийг аймгийн төвд нэгдсэн байдлаар төвлөрүүлж харьяа эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан ард иргэдэд хүргэх ажээ. Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд нэг удаагийн амны хаалт, гар ариутгалын бодис тасарсан тухай эм ханган нийлүүлэх байгууллагуудаас мэдээлээд байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол