📅

Бизнес эрхлэгчид хандивын аянд нэгдлээ

🕔 2020/03/17 11:06

Говь-Алтай аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжин тус аймгийн “Бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-оос нэг сая тавин мянган төгрөг хандивлажээ. Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж “Баярлалаа” хандивын аяныг зохион байгуулжээ. 

Тус хандивын аянд худалдаа, үйлчилгээ эрхлэгч 23 иргэн нэгдэж нийт 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөг хуримтлуулсныг тус холбооны төлөөллүүд аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нарт хүлээлгэж өгч, сайн үйлс бүхэн мөнхөд дэлгэрч байхыг хүсэн ерөөсөн юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол