Говь-Алтай аймагт 3.6-5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа болж, 7 барилгын туслах хийцэд цууралтууд үүсжээ
Говь-Алтай аймагт өчигдөр буюу гуравдугаар сарын 20-ны өдөр 5.8 магнитудын газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус газар хөдлөлт нь цаг орчмын дотор дахин гурван удаа давтагдсан тухай Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Тус аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 20-ны өдрийн:
- 11:03 цагт 5.8 магнитуд,
- 11:14 цагт 3.6 магнитуд,
- 11:55 цагт 4.5 магнитуд,
- 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагуудад Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт өгжээ.
Мэдээллийн дагуу Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхэнээтэй холбогдож тодруулахад "Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн. Мөн Есөнбулаг, Тонхил суманд долоон байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн байна" гэсэн байна.
Тус газар хөдлөлтийн чичирхийлэл нь Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт сумд болон Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын иргэдэд мэдрэгдсэн гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар, Д.Энхболд нар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.
Эх сурвалж: ОБЕГ