📅

“Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлага”-ыг цуцалжээ

🕔 2020/03/25 14:38

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлага”-ыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан цуцалсан болохыг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ удаа гуравдугаар сарын 25-ны өдөр тохиож буй учир Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, барилга, байгууламжид үзлэг, шалгалт хийх, байгууллагын болон өөрийн цахим хуудсанд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн талаар мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, видео хичээл, зөвлөмжийг байршуулж, олон нийтэд хүргэн ажиллах ажээ.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол