📅

Гуравдугаар сургууль Их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит боллоо

🕔 2019/09/10 12:13

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 жилийн гуравдугаар сургуулийг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн есдүгээр сарын 7-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит болголоо.

Мөн уг тогтоолдоо түүний ажил үйлсийг залуу хойч үеийнхэнд таниулж гавьяа үйлсийг нь алдаршуулан ажиллахыг тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржид даалгасан байна.

Гуравдугаар сургууль нь хагас зууны түүхээ энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр зэхэж буй бөгөөд 50 жилийн ойн баярын өмнө ийнхүү их зураач Балдуугийн Шаравын нэрэмжит болсонд сургуулийн хамт олон, төгсөгчид ихээхэн билэгшээж байна.

Тус сургууль  нь 1969 онд 6 багш, 196 сурагчидтайгаар Алтай хотын бага сургуулийг болон анх байгуулан, 1980 онд Алтай хотын найман жилийн сургууль болон өргөжиж, 1987 онд одоогийн хичээллэж байгаа 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байранд орж өдгөө 50 жил болж байна.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол