Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах санал авч эхэллээ
Говь-Алтай аймгийн ЗДТГ 2020 онд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах саналыг гуравдугаар сарын 25-наас авч эхэллээ. Энэ онд хамтран ажиллах үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хяналттай болгох зорилгоор орон нутгийн төсөвт 30.0 сая, орон нутгийн хөгжлийн санд 30.0 сая төгрөгийг тусгуулж батлуулсан байна.
Иймд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэх, төр, иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах ТББ-ыг саналаа ирүүлэхийг мэдэгдлээ. Хамтын ажиллагааны хүрээнд чадавхжуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, төрийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх, аймгийн 80 жилийн ой угтсан бүтээлч ажил зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын саналыг хүлээн авч байна. Оролцох хүсэлтэй Иргэний нийгмийн байгууллагууд ажлын саналаа аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлд дөрөвдүгээр сарын нэгний дотор ирүүлэхийг анхааруулав.
Э.Нарангэрэл