"Тоглоомын талбай" арга хэмжээг зохион байгуулж байна
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас "Тоглоомын талбай" арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд МХГ, ГБХЗХГ, БСУГ, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран эргүүл, хяналт, шалгалт хийн ажиллаж байна. Хяналт шалгалтаар хүүхэд багачууд гадуур хараа хяналтгүй сэлгүүцэх, сургууль цэцэрлэгийн сагсны болон тоглоомын талбайд олноор цугларч байгаа нь илэрчээ. Хөл хорио тогтоосон өнөө үед эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хяналт тавихгүй байгаа нь Улсын онцгой комисс болоод холбогдох бусад шийдвэрүүдийг зөрчиж байгаа үйлдэл юм. Тиймээс тоглоомын талбайд олноор цугларсан хүүхдүүдийн эцэг эхэд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг анхаарууллаа.
Э.Нарангэрэл