Нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэл хийж байна
COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймгийн нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийж байна. Тус аймгийн Засаг даргын 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн А/136 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Зооноз өвчин судлалаын төв хамтран хийж гүйцэтгэж байна.
Иймд:
1. Хүн ам олноор цугларсан газар явахгүй байх,
2. Амны хаалтыг тогтмол зөв зүүж хэвших,
3. Гараа тогтмол савандаж угаах,
4. Гэр орондоо халдваргүйтгэл цэвэрлэгээг хийх,
5. Нус шүлсээ ил задгай хаяхгүй байх,
6. Мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Э.Нарангэрэл